Алдартнуудын дунд хит болж буй "Visible Thong" трэнд

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

Өмнөд Солонгосын алдартнууд "Visible Thong" хэмээх нэртэй шинэ трэнд дэлгэрүүлж эхэллээ.

Нээлттэй мэт боловч алдартнууддаа өндөр шаардлага тавьдаг тус улсад дотуур хувцсаа ил гаргах нь шүүмжлэлийн бай болох өндөр эрсдэлтэй. Сүүлийн үед энэхүү хаагдмал байдлыг эвдэж, алдартнууд задгай хувцаслах нь ихэссэн. Тайз дэлгэц төдийгүй энгийн үедээ ч энэ төрлийн хувцсыг зоригтойгоор өмсөх болсон тэд интернэт орчинд гал асааж байна. 

АНУ-д уг трэндийг "Peekaboo Thong" хэмээн нэрлээд буй. Илүү олон төрлөөр загварчлан өмсөж буй тэд шагнал гардуулах ёслол хийгээд энгийн амьдралдаа ч мөн уг загварын хувцаснуудыг сонгон өмсөх болжээ. 

Манай улсад ч мөн энэ төрлөөр хувцасладаг зоримог бүсгүйчүүд бий. Загвар өмсөгч Цэкү хэд хэдэн арга хэмжээний үеэр энэ төрлийн хувцаслалтаар залуу нас, гоолиг биеэ чимжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.189.237) 2023 оны 02 сарын 10

Энэ үзээрийн муухай түлээ чинь өөрийгөө голохгүй бас...Цэрэндолгор

0  |  0
Top