Жүжигчин Юү А Иний цуснаас марихуан илэрсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.
Хоёрдугаар сарын 10-нд "Hankook ilbo"-д мэдээлснээр жүжигчин Юү А Ин Пропофол хэмээх эмийн бодисийг хууль бусаар ашигласан хэрэгт шалгагдаж байгаа аж.
Шинжээчдийн үзэж буйгаар ойрын хугацаанд марихуан хэрэглэсэн учраас түүний цуснаас марихуан илэрсэн хэмээн мэдээллээ. Пропофолын хувьд хүний биеээс дөрөв хоногийн дотор гадагшилдаг байна. Харин марихуан 7-10 хоногийн дараанаас шинжилгээгээр илрэх боломжгүй болдог гэнэ.
Шинжилгээний хариу ийнхүү эерэг гарснаар түүнд марихуан хэрэглэсэн хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн гэх мэдээлэл мөн цацагдаад байна.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )