Жүжигчин Меган Фокс "араар тавилт"-ын асуудалд хариулт өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Жүжигчин Меган Фокс болон дуучин Machine Gun Kelly нар Холливудын хамгийн хачирхалтай хийгээд халуухан хосууд хэмээн нэрлэгддэг байсан. Өнгөрсөн жил сүй тавьж, насан туршдаа хамт байна хэмээн амласан хосуудыг хоёр тийш болсон гэх цуурхал дэгдэж эхэлжээ. Эх сурвалжуудын дурдаж буйгаар Machine Gun Kelly хамтлагийнхаа гитарчин Софи Ллойдтой дотно харилцаатай болсон гэнэ. 

Меган Фокс угаалгын өрөөнд авахуулсан зургаа инстаграм хуудаснаа нийтлэхдээ дуучин Бейонсегийн нөхрийнхөө үнэнч бус зан гаргасан тухай өгүүлэх "Pray you catch me" дууны үгнээс иш татжээ. Тэрээр сүйт залуугаа инстаграм хуудсаараа дагахаа больж, хамтдаа авахуулсан зургаа устган зөвхөн Эминем, Харри Стайлс, Тимоти Шаламе нарыг л дагах болсон бөгөөд удалгүй инстаграм хуудсаа устгажээ. Энэ нь түүний олон нийтэд өгч буй хариулт хэмээн шүтэн бишрэгчид нь үзэж байгаа аж. 

Machine Gun Kelly-ийн хувьд энэхүү асуудалд ямар нэгэн хариу өгөөгүй байна. Хосууд саяхан болж өндөрлөсөн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр хамтдаа ирээгүй тухай эх ссурвалжууд мөн дурдаж байна. 

Хосууд 2020 оноос эхлэн болзож эхэлсэн. Нэгнийхээ цусыг ууж, маргад эрдэнийн өргөстэй бөгжөөр сүй тавьсан тэд үүрд хамт байх тангараг өргөсөн ч харамсалтай нь харилцаа нь энэ хүрээд төгсөв бололтой. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ их сайхан хүүхэн(66.181.161.155) 2023 оны 02 сарын 16

Хараалд шууд боов босдог үтрээрүү нь ганц шургуулчих юмсан

1  |  6
Энэ их сайхан хүүхэн(66.181.161.155) 2023 оны 02 сарын 15

Хараалд шууд боов босдог үтрээрүү нь ганц шургуулчих юмсан

1  |  3
Top