Өнгөрсөн зургаан жилийн турш хөгжмийн карьераа бараг л орхиод байсан дуучин Рианна 57 дахь удаагийн "Super Bowl" тэмцээний хагас цагийн шоуны тайзнаа гарч ирлээ.
Энэ жил 34 нас хүрч байгаа тэрээр шилэн тавцан дээр зогсон "Gitch Better Have My Money", "Where Have You Been,” “Only Girl (In the World),” “We Found Love,” “Work” болон “Umbrella” зэрэг хит дуунуудаа толилууллаа. Улаан өнгийн комбинзоноор гоёсон тэрээр хэвлийгээ ил гаргажээ. Түүний хэвлий үл ялиг том харагдах бөгөөд албаар ил гаргасан мэт байгаа нь дахин бие давхар болсноо зарлаж байгаа хэлбэр хэмээн шүтэн бишрэгчид нь үзэж байна.
Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. Уран бүтээлээсээ хөндийрсөн хугацаандаа өөрийн брэндээ үүсгэн байгуулж, гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулсан тэрээр ийнхүү тайзнаа гал мэт дүрэлзэв.
Сэтгэгдэл ( 0 )