Дуучин Рианнаг хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэх мэдээллийг түүний төлөөлөгч "Hollywood Reporter" сэтгүүлд мэдээлжээ. Супер од Рианна 57 дахь удаагийн "Super Bowl" тэмцээний хагас цагийн шоуны тайзнаа гал асаасан үзүүлбэр үзүүлсэн. Энэ үеэр түүнийг хөл хүнд байж магадгүй гэх цуурхал гарч эхэлсэн бөгөөд төд удалгүй энэхүү мэдээллийг төлөөлөгч нь баталсан байна.
Рианна болон A$AP Rocky нар 2020 оны сүүлээр болзож эхэлсэн. Хосууд өнгөрсөн оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хүү нь хэдийнэ 8 сар хүрээд байгаа бөгөөд тэд People сэтгүүлээр дамжуулан хүүхэдтэй болох гэж буйгаа зарласан билээ.
Энэ удаад тэд дэлхий даяар анхаарал хандуулдаг Super Bowl-ийн үеэр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарлалаа. Бүх цаг үеийн хамгийн загварлаг хөл хүнд эмэгтэйгээр шалгарсан Рианна энэ удаад ч мөн загварлаг, дахин давтагдашгүй нэгэн гэдгээ баталлаа.
Сэтгэгдэл ( 0 )