Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо кап-2023" өсвөр үеийн сүмогийн олон улсын тэмцээн өчигдөр (II.12) Японы Токио хотын "Рёогокү Кокигүкан" ордонд боллоо.
13 дахь удаагийн тэмцээнд Монголын 11 өсвөрийн сүмочид оролцсоноос 10 насны ангилалд Баянхонгор аймгийн Баянлиг сумын сурагч Хаш-Эрдэнэ алт, 11 насанд нийслэлийн 13 дугаар сургуулийн сурагч Чилүгэн хүрэл медаль, багийн барилдаанд манай хөвгүүд хүрэл медаль тус тус хүртжээ.
Гарамгай бөхөөр Баянхонгор аймгийн сурагч Хашмаргад тодорсон. Энэ удаагийн тэмцээнд Япон, Монгол, Украин, АНУ зэрэг найман орны 900 гаруй хүүхэд өрсөлджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хеерхий хуухдуудийг дэмий юманд уруу татаж нохойн замаар оруулах ажиллагаа амжилттай явагджээ гэж