Турк, Сири улсын зарим бүс нутгуудийг хамарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн хохирч, амиа алдсан билээ. Дэлхийн улс орнууд тэдэнд тусламжийн гараа сунгаж, аврах албаны ажилчдаа илгээсээр байна.
БНСУ-ын хувьд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 118 хүний бүрэлдэхүүнтэй аврах ангиа илгээгээд байгаа билээ. БНСУ-ын Засгийн газар төдийгүй иргэд ч мөн тусламжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байна.
Турк, Сирийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд хандив өргөсөн алдартнуудын жагсаалт
- Жүжигчин Ян Дун Гын- 10 сая вон
- "Winner" хамтлагийн гишүүн Ким Жин Ү- 10 сая вон
- Реппэр Дин Дин- 10 сая вон
- Жүжигчин Им Ши Ван- 10 сая вон
- Волейболчин- Ким Ён Кён- уриалга гаргав
- "NCT 127" хамтлагийн дуучин Хе Чан- 100 сая вон
- Жүжигчин Сун Юн А болон Сол Кён Гү нарын гэр бүл- 50 сая вон
- "BTOB" хамтлагийн гишүүн Со Ын Гван- 10 сая
- Жүжигчин Жан Сон Кюү- 23 сая вон
- Жүжигчин Юү Ин На- 30 сая вон
- Жүжигчин Шин Мин А- 50 сая вон
- "Girl's Day" хамтлагийн дуучин Хе Ри- 50 сая вон
- Жүжигчин Хан Жи Мин- 100 сая вон
- Жүжигчин Жан Гын Сог- 100 сая вон
- "GOT7" хамтлагийн гишүүн Жин Ён- 30 сая вон
- Жүжигчин Пак Бу Ён- 30 сая вон
- "Seventeen" хамтлагийн S.Coup- 20 сая вон
- Жүжигчин Ким Сэ Жон- 40 сая вон
- GOT7 хамтлагийн Jay B- 60 сая вон
- Жүжигчин Ким Гу Ын- 30 сая вон
- Жүжигчин Жун Рё Вон- 50 сая вон
- JYP энтертайнмент- 500 сая вон
- "NCT 127" хамтлагийн Ду Ён- 100 сая вон
- Уран гулгалтын тамирчин Ким Юн А- 100.000 ам.доллар
- Жүжигчин Ким Хе Сү- 100 сая вон
- Жүжигчин Пак Со Жүн- 100 сая вон
- Дуучин Жон Ха- 20 сая вон
- Дуучин MC Dong- 100 сая вон
- "BTS" хамтлагийн гишүүн Жимин болон V нар дэлхий даяар оршин суугаа фенүүдээ хамарсан хандивын аян өрнүүлж эхэлжээ
Эдгээр алдартнуудаас гадна тус улсын томоохон пүүс, компаниуд хандивын аянд нэгдэж мөнгөн тусламж илгээсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )