Крис Браун экс найз бүсгүйдээ БАЯР ХҮРГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Дуучин Крис Браун экс найз бүсгүй болох Рианнад баяр хүргэжээ. Рианна 57 дахь удаагийн Super Bowl тэмцээний хагас цагийн шоуны тайзнаа өөрийн хит дуунуудаас бүрдсэн үзүүлбэр үзүүлсэн. Гэдсээ тодотгосон хувцас өмссөн тэрээр хоёр дахь хүүхдээ тээж буйгаа ийнхүү олон нийтэд зарласан бөгөөд Крис Браун инстаграм хуудсаараа дамжуулан түүнд баяр хүргэсэн байна. 

Крис Брауны хувьд экс найз бүсгүйдээ баяр хүргэж буй анхны тохиолдол биш. Тэрээр дуучин Рианнаг өнгөрсөн тавдугаар сард амаржих үед мөн баяр хүргэсэн билээ. 

 

 

Рианна, Крис Браун нар 2007 оноос болзож эхэлсэн. Үүнээс хоёр жилийн дараа Крис Рианнагийн биед халдаж, таван жилийн тэнсэн харгалзах ял авсан бөгөөд 2012 онд тэд харилцаагаа эргэн сэргээсэн ч нэг жил өнгөрсний дараа хоёр тийш болсон юм. Рианна тухайн үед өөрийгөө буруу сонголт хийсэн хэмээн хэвлэлд ярьж байсан удаатай. 

Крис Брауны хувьд өдгөө гурван хүүхэдтэй болсон. 8 настай Рояалти, 3 настай Эеко, 1 настай Лоули нарын аав болсон тэрээр салснаасаа хойш Рианнатай ямар ч холбоогүй байсан тухайгаа дурьдсан ч үргэлж дэмжиж явдгаа үйлдлээрээ ийнхүү илэрхийлсээр байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top