Дуучин Рианна зургаан жил хөгжмийн ертөнцөөс завсарлага авсны эцэст "Super Bowl" хагас цагийн шоугаар тайзнаа эргэн ирсэн. Түүний гал гарсан үзүүлбэр зарим хүмүүст тийм ч таатай санагдаагүй бололтой.
Интернэт орчинд түүнийг "хамгийн муу ам баригч" болон "хамгийн их бүтэлгүйтсэн нэгэн" хэмээн цоллох болжээ. 2016 оноос хойш тоглолтоо хийгээгүй Рианна "Super Bowl" дээр 13 минутын дотор шилдэг хит дуунуудаасаа дуулж сонирхуулсан. Үзүүлбэрийнхээ үеэр бие давхар гэдгээ дэлхий нийтэд төвөггүй зарлаж чадсан тэрээр хурц нүдтэй ажиглагчдын хараанаас мултарч чадсангүй.
Тэрээр өмнө бичүүлж байсан бичлэгээ тавьж, ам барьсан бөгөөд ямар ч шинэ зүйл үүнд байсангүй. Үзүүлбэрийн үеэр микрафоноосоо холдсон ч түүний дуу хоолой эгшиглэсээр байв. Олон нийт хагас цагийн шоунд хангалттай хэмжээнд бэлдээгүй түүнийг шүүмжилж, олон нийтэд зөвхөн давхар биетэй гэдгээ зарлахаар ирсэн хэмээн буруутгаж байна.
"Super Bowl"-ийн үеэр ам барьсан өөр алдартнууд ч бий. Дуучин Кэтти Перри, Red Hot Chili Peppers ч мөн ам барьж байгаад баригдсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн муу ам баригчдаар шалгарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )