Жу Жин Үн-ий агентлаг ОСОЛДСОН тухай мэдээлэлд тайлбар өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

БНСУ-ын алдарт жүжигчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд орсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Эх сурвалж "Цагдаагийн удам", "Хар мөнгө" зэрэг кинонуудад дүр бүтээсэн 40 гаруй насны алдартан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осолд орсон хэмээн мэдээлсэн бөгөөд олон нийт жүжигчин Жу Жин Үн хэмээн таамаглаад байсан юм. 

Жүжигчний агентлаг энэхүү мэдээлэл нэн даруй хариу өгчээ. "Сарам" энтертайнментийн зүгээс "Нийтлэлд дурдсан 40 гаруй насны эрэгтэй жүжигчин Жу Жин Үн биш" гэжээ. 

Дээрх гэмт хэрэгт холбогдсон алдартан нь Ганнам дүүрэгт өглөөний 06:30 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гудамжны гэрэл мөргөсөн осол гаргажээ. Жүжигчин ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй бөгөөд түүнийг ойролцоох цагдаагийн газар хүргэжээ. Зорчигчийн суудалд сууж явсан иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж, мөрдөн шалгалтын ажил эхлүүлээд байгаа тухай эх сурвалжууд дурдсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top