МХБХ | Гавьяаны амралтад гарсан ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

МХБХ-ны удирдлагууд Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө зүтгэж байсан Ерөнхийлөгч, ЕНБ даргаар ажиллаж байсан, Анхны шигшээ багийн тамирчид болон гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтнуудаа сар шинийн босгон дээр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга Д.Тэрбаатар болон хэлтсийн дарга нар оролцов.

Монголын хөлбөмбөгийн төлөө зүтгэж байсан ахмад тамирчид цаашид энэхүү спортыг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд МХБХ-той бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монголын Хөлбөмбөгийн түүхийг бүтээгч, өнөөгийн бидний үлгэр дууриалал, ахмад үеийн тамирчид,зүтгэлтнүүддээ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин Туулай жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top