Брэйк бүжигчдийн Парисыг зорих тэмцэл эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Олимпын хөтөлбөрт анх удаа багтаад буй брэйк бүжгийн тамирчдын Парисыг зорих их тэмцэл эхэллээ. 48 орны 180 бүжигчин Японы Китакюүшү хотноо хуран чуулж, олимпын эрхийн оноогоо нэмэхээр Дэлхийн цуврал тэмцээнд хоёр өдөр өрсөлдөв.

Энэ нь олимпын эрхийн оноо олгох долоон цуврал тэмцээний эхнийх байсан бөгөөд 3000 үзэгчийн суудалтай ордон хоёр өдрийн турш битүү дүүрчээ.

Дараагийн тэмцээн дөрөвдүгээр сард Рио де Жанейрогийн Дэлхийн цувралаар эхэлж, эрхийн төлөөх өрсөлдөөн 2024 оны зургадугаар сар хүртэл үргэлжлэх болно. Улмаар цуврал тэмцээний чансаагаар эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг долоон бүжигчин “Парис-2024” олимпын эрхээ авах юм.

Олимпын наадмын бүжгийн тэмцээний тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 тамирчин өрсөлдөх бөгөөд 2023 оны ДАШТ, тивүүдийн АШТ-ээс тус бүр нэг эрх эздэдээ очно. Мөн зохион байгуулагч орны эрх нэмэгдсэнээр шилдэг 16 бүжигчин тодрох учиртай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top