Япон арлуудынхаа тооллого хийсний дүнд нэмж долоон мянган аралтай байснаа олж тогтоожээ.
Японы Гео орон зайн мэдээллийн газраас дижитал газрын зураг гаргах явцад Японы газар нутагт нийт 14125 арал ордог болохыг тогтоосон байна. Энэ нь 1987 онд Японы эргийн харуулын албаны тайланд орсон тооноос даруй 6852 арлаа их аж. Гэсэн хэдий ч шинэ тоон мэдээлэл нь судалгааны технологийн дэвшлийг илтгэж байгаагаас Японы нутаг дэвсгэрийн талбай хэвээр байгаа гэж тус газар онцолсон байна. Эдгээр арлын тоонд хиймэл арал багтаагүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Het tashaa medee bn.\nTooloh argachilalaa oorchilson, ooroor helbel omno toollogod oruuldaggui bsan baga talbaitai arluudaa shine toollogotoo oruulsan gsn ug. \nTernees shineer arluud urgaj garsan ch yum uu, bsniig ni ogt medeegui gsn ug bish.