Хүүхдийн зуны спортын VII наадмын бүртгэл энэ сарын 30-нд дуусна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 04

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журмын дагуу Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын анхан шатны тэмцээн 2023 оны гуравдугаар сарын 01-нээс тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд 23 спортын төрлөөр зохион байгуулагдана.

 

СПОРТЫН ТӨРЛҮҮД

  • Байт харваа Сагсан бөмбөг 5х5
  • Бадминтон Спортын бүжиг
  • Бокс 11 Таеквондо
  • Волейбол Усанд сэлэлт
  • Гандбол Хөл бөмбөг
  • Жүдо Хөнгөн атлетик
  • Крикет Чөлөөт бөх
  • Сагсан бөмбөг 3х3 Шатар
  • Ширээний теннис
  • Нэмэлт төрлүүд:
  • Буудлага 21. Самбо
  • Даам 22. Уран сайхны гимнастик
  • Дугуй (уулын) 23. Хүндийн өргөлт зохион байгуулагдана.

Монголын хүүхдийн спортын зуны наадамд өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулиас оролцох баг тамирчид, суралцагч өөрийн харьяа сургуулийн байршлын хаягийн дагуу Засаг захиргааны нэгж дэх аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодод 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top