Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болж байна.
Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр /2023.03.05/ насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Могул”клубын тамирчин Э.Нямсүрэн таталтын төрөлд 151 кг-ыг өргөснөөр энэ жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр өмнөх рекорд амжилтыг 147.5 кг-аар эзэмшиж байв.
Сэтгэгдэл ( 0 )