Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болж өндөрлөлөө.
Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Дорноговь аймгийн тамирчин 160 О.Өсөхбаяр хэвтээ шахалтын төрөлд 160 кг-ыг шахсанаар Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Энэ тэмцээнд хамгийн ахмад нь 78 настай Ц.Маамчулуун бол хамгийн залуу нь 10 настай тамирчин байлаа.
Сэтгэгдэл ( 0 )