Биатлоны өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Шучинскт эхэллээ.
Тус тэмцээнд манай улсаас 6 биатлонч эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд өчигдөр /2023.03.06/ залуучуудын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн уралдаан болов.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 15 км-ын индивидуэль төрөлд ОУХМ Энхбатын Энхсайхан уралдаж 21 дүгээр байрт оров. Э.Энхсайхан 20 сумнаас 5 (2+1+1+1) алдаж буудаж 47:51.3 минутын амжилтаар 91 тамирчнаас 70-ыг ардаа орхиж 21 дүгээр байрт орсон нь Монголын биатлончдын түүхэн амжилт гэж хэлж болно.
Мөн эрэгтэйчүүдээс Б.Анхболд 85 (2+2+1+3), эмэгтэйчүүдийн 12.5 км-ын ганцаарчилсан уралдаанд ОУХМ М.Должинсүрэн (2+1+1+4) 85 тамирчнаас 67 дугаар байрт орлоо.
Сэтгэгдэл ( 0 )