Спортын клубийн сургалт-дасгалжуулалтын жишиг хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийг хэлэлцэж батлуулах ажлын хэсгийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны А/34 тушаалаар батлуулан ажиллаж байна.
Тус хөтөлбөр батлагдсанаар хүн амын бие бялдарт тохирсон сургалт-дасгалжуулалтын жишиг хөтөлбөр, хөтөлбөрийг даган гарах зөвлөмж, хичээллэгчдийн бүртгэлийн маягтыг боловсруулагдан гарах юм.
Тухайн хөтөлбөрийг боловсруулахтай холбоотойгоор 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн төв, салбарын эрдэмтэн, судлаачид, фитнес клубийн багш дасгалжуулагч, спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв зэрэг төлөөллөөр хэлэлцүүлэн санал дүгнэлт, тайлбарыг тусган, боловсруулсан хөтөлбөрийг туршилт, судалгаа хийж эцэслэн батлуулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )