“Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян спортоор хичээллэх ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ бүрдүүлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

Биеийн тамирын арга хэмжээ, үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” нөлөөллийн аян эхлэх гэж байна.

Энэхүү аяны талаар өнөөдөр Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.

Идэвхтэй амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх, салбарын төр болон төрийн бус байгууллагуудын ажилчид, тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн есзүй, соёл, харьцаа, хандлагыг дээшлүүлэх, спорт, биеийн тамирын арга хэмжээ, үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү аян дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж, арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
 

“Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аянаар байгууллага, хувь хүний соёл, эерэг хандлага, эелдэг харьцааг сайжруулах, байгууллагын болон бэлтгэлийн заал, талбайн цэвэр орчныг бүрдүүлэх, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах юм.

Энэхүү аяны хүрээнд зорьсон ажлууд:

Салбарын байгууллагууд бүх шатандаа үйл ажиллагаа, арга хэмжээний болон зохион байгуулалтын цагийг нарийн баримтлах,

Спортын салбарт зохион байгуулагдаж буй бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээний болон зохион байгуулалтын цагийг нарийн баримтлах

Спортын салбарт зохион байгуулагдаж буй бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээний удирдамжид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зорилго, зорилтуудыг онцгойлон анхаарч, тусган хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Олимп нийтийн биеийн тамир, үндэсний спортын хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг биеийн тамир спортын улсын хорооноос санаачилж байгаа уг аян нь арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Дээрх дурдсан зорилтуудаас гадна хэвлэл мэдээлэл, сошиалаар дамжуулан тамирчид, дасгалжуулагчид, албаны төлөөллийг хамруулсан контентоор дамжуулж иргэдэд ёсзүй, эрүүл мэнд, эерэг хандлагын тухай мэдээлэл, контентууд хүргэх аж.

Мөн Боловсролын яамтай хамтарч ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нарыг хамарсан нөлөөллийн ажлууд хийхээр зорин ажиллаж байгааг Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ хэллээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.95) 2023 оны 03 сарын 27

Нийтийн биеийн тамирын ач холбогдол маш өндөр нь ойлгомжтой, харамсалтай нь бодит ажил болохоосоо яриад өнгөрөх тал нь дийлэх байх даа, хоосон поп, бөх сайдыг нь харахад л ойлгомжтой ш дээ

0  |  0
Zochin(66.181.161.186) 2023 оны 03 сарын 27

Sportiin surgalt yavulj bga gazar ehleed tsegtsel,tom yarina unendee sportoor huhed hichellulhed orchin hamgiin muu,bagsh Bush tom tom yarisn huhduud hichel zaaj bna geed l bj bdg,zz

0  |  0
Top