Дубайн нисэх онгоцны буудал дэлхийд хамгийн их ачаалалтай нь

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөлөөс /ACI/ Дубайн олон улсын нисэх онгоцны буудлыг 2022 онд хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудлаар шалгарчээ.

Тус нисэх онгоцны буудал ес дэх жилээ дараалан хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудлуудын жагсаалтыг тэргүүлж байна. 2022 онд зорчигчдын урсгал 127 хувиар өсөж, 66.07 саяд хүрчээ.

Жагсаалтын хоёрт Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудал оржээ. Өнгөрсөн жил Хитроу 58.24 сая зорчигчид үйлчилсэн бол түүний араас Амстердамын нисэх онгоцны буудал /52.46 сая хүн/, Парис /51.76 сая хүн/, Истанбул /48.5 сая/, Франкфурт /44.77 сая/, Мадрид /36.23 сая хүн/, Доха /35.7 сая хүн/, Сингапурын нисэх онгоцны буудал /31.9 сая хүн/ удаалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top