Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамирын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга нар олон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, мөн хүрэл медальт М.Энхжаргал, Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн М.Анхцэцэг, 3Х3 сагсан бөмбөгийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчдыг хүлээн авлаа.
Мөн энэ үеэр тамирчдад Монгол Улсын Засгийн газрын шагнал "БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" шагнал гардууллаа.
Сэтгэгдэл ( 2 )
Тэргүүний ажилтан бишээ, тэргүүний тамирчид шүүдээ, нэр нь оноогүй юм өгч байхаар нилээн биш ч хэдэн төгрөгөөр урамшуулаасай
Бат-Эрдэнэ аваргад сайдын суудал үнэхээр томдож байна Салбарынхаа орон тоо бүтэцийг одоо болтол гаргаж чадаагүйл байна шдээ