Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болж Монголын пара жүдогийн холбооны ерөнхийлөгч, Х.Цагаанбаатар, багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нарын удирдлага дор 5 тамирчин эх орноо төлөөлөн оролцсноос хоёр алтан медаль хүртлээ.
Тодруулбал Эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар алтан медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )