Хүн төрөлхтний соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэгт биеийн тамир, спорт, бие бялдрын хүмүүжил, олимпизм ордог. Эдгээр салбарын хөгжлийн эрч хүч, далайц болон нийгэмд үзүүлэх нөлөө, үүрэг ач холбогдол улам бүр нэмэгдэхийн хэрээр нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, биеийн тамир, спортын салбарт гүнзгий өөрчлөлт гарч, шинэ харилцаа, хандлага, шинэ өнгө төрх бий болж байна.
Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний олимпын академиас хамтран “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 10-наас тавдугаар сарын 10-ны хооронд 4 үе шаттайгаар нийт ЕБС-ийн дунд зохион явуулсан.
Болзолт уралдаан нь Монгол Улсын хэмжээнд олимпын хөдөлгөөнийг сурталчлан таниулах, сурагчдын олимпын боловсролыг дээшлүүлж, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, Олимпын зөвлөл болон Олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоо бүрэн биелүүллээ.
Олон талын ач холбогдолтой энэхүү болзолт уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд 300 гаруй сургууль идэвхтэй хамрагдсан бөгөөд аяны хүрээнд 100 гаруй сургууль олимпын танхимаа шинэчлэн тохижуулжээ.
Болзолт уралдааны явцад үндэсний болон олон улсын хэмжээний сургалт – семинар, уулзалт– хэлэлцүүлэг, зөвлөгөөн, Дугуй ширээний ярилцлага, эрдэм шинжилгээний онол – практикийн бага хурал, Бүх нийтийн өдөрлөг зэрэг 15 арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Түүнчлэн болзолт уралдааны хүрээнд нийт 900 орчим арга хэмжээ зохиогдож, эдгээрт сурагч, багш ажилчид, эцэг, эхчүүд нийлсэн 300 мянга гаруй хүн хамрагдсан байна.
Энэ жилийн болзолт уралдааныг ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрөөс дэмжиж, санхүүжилтийн тодорхой хувийг гаргаснаараа онцлог байв.
Болзолт уралдааны шилдгүүдийг дараах байдлаар шагнаж урамшууллаа. Үүнд:
Энэхүү арга хэмжээ нь олимпын соёл, олимпын боловсрол болон олимпын үнэт зүйлсийг сурагчдад эзэмшүүлэх, бие бялдрын хүмүүжил ба бие бялдрын өв тэгш хөгжлийг өсвөр үеийнхэнд олгох болон тэдний ёс зүй, хүмүүжил, төлөвшлийг дээшлүүлэх, хүүхдийн спортыг дэмжих, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Болзолт уралдааны зохион байгуулалтыг тусган оруулах, биеийн тамирын багш, дасгалжуулагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар ба хариуцлага, хөдөлмөрийн үнэлэмж, бүтээлч санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд нөлөө үзүүлсэн болохыг онцлон тэмдэглэж байна.
Олимпизм нь спортыг соёл, боловсролтой уялдуулж, хүн төрөлхтний ёс суртахууны үндсэн зарчмуудыг хүндэтгэн үзэж, баяр, бахдал, аз жаргалтай амьдрах үндэс суурийг тавихад чиглэгдэж байна.
Монгол Улсын биеийн тамир, спорт, боловсрол болон олимпын хөдөлгөөний хөгжил эрчимжихийн зэрэгцээ эдгээр салбарын зорилго, зорилт, агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох асуудал зүй ёсоор тавигдах боллоо. Ялангуяа өсвөр үеийн бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, тэдэнд олимпын соёл, үнэт зүйлс ба олимпын боловсрол, хүмүүжлийг эзэмшүүлэх асуудал чухал ач холбогдолтой.
Сэтгэгдэл ( 0 )