"Мияагино" дэвжээний бөх Хокусэйхо Даваанинжийг хүлээн авч уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

Мэргэжлийн сумо бөхийн Мияагино дэвжээний Монгол бөх Хокусэйхо Даваанинжийг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга нар хүлээн авч уулзлаа.

Хокусэйхо Даваанинжийн хувьд 2023 оны тавдугаар сарын байдлаар 90 барилдаан хийж 56 даваа авчээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Макучи буюу дээд зиндаанд гарч, 2 башёд нийт 17 даваа аваад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top