Их Британи эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний цахилгаан станцуудаа ажиллуулж эхэлжээ.
Хэт халуунд нарны зай халж, эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нь буурчээ. Хэт халалтын улмаас сэнс, агааржуулагч төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ дагаад өсжээ. Нарны зай 25 хэмийн халуунд хэвийн ажилладаг ба агаарын температур нэмэгдэхэд хүчин чадал нь 0.5 хувиар буурдаг байна.
“Telegraph” сонинд мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдээр агаарын температур 30 хэмд хүрч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )