“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны зургаадугаар сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа.
Өнгөрсөн онд бүтэн жилийн гүйцэтгэлээр 11.4 сая.тн нүүрс борлуулж байсан бол энэ оны зургаадугаар сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэл боллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулж байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний ил тод, нээлттэй цахим арилжааг энэ оны хоёрдугаар сарын 9-нд анх удаа зохион байгуулж, түүнээс хойш нийт 20 удаагийн арилжаагаар 1,216 мян.тн нүүрсийг $140.9 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40 орчим сая ам.доллароор нэмэгдүүллээ.
Сэтгэгдэл ( 2 )
muu gojig salabch huure uhueldeh hurlsuhe gejina. hurelsuh hochtoi ganbatar urbala shuu snaj abayarhuu urbaj dagaj orosn. gej dund gobi yarilaa. ter ooro inegj helre gej guisinma
hurelsuh namsa urbaj sanj bayart bool bolson.