онгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж, Бортээгийн хуурай баяжуулах болон Нүүрс баяжуулах үйлдвэр, Нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолойн төсөл зэрэг төслийн явцтай танилцлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрс баяжуулах хоёр үйлдвэр барьж байна. Жилд 10 сая тоннын хүчин чадалтай нойтон аргаар нүүрс угаах үйлдвэрийн гүйцэтгэл 40 орчим хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд 2024 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Харин жилд 5 сая тоннын хүчин чадалтай хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг ирэх 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буйг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцуулав.
Түүхий эдийг сорчлохгүйгээр үнэд хүргэхийн тулд Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг шуурхайлах шаардлагатай. Үйлдвэрүүд ашиглалтад орсноор нүүрсний үнэ 30-40 хувиар нэмэгдэх боломжтой юм.
Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэрийг эдийн засаг, экспортод голлох нөлөө үзүүлэх бодлогоор Засгийн газраас онцгойлон дэмжиж буйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

Яанаа энэ хавийн үйлдвэрүүд эрчим хүчний асуудал их хүнд байнаа
Хог үлдэнэ хоргой нь гарна, шууд гарга. Хятад нүүрс авахаа болихоор монголын говь тэр чигтээ хав хар хөө тортог онд дарагдаж үхмэл сөнөсөн сар үлдэнэ