Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс болон Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо хамтран шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын эерэг харилцаа, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сургалт нь тамирчдын ёс зүй манлайлал, эерэг харилцаа хандлагат суралцах, спортын арбитрын ойлголт, ач холбогдол, үр дүн болон допингийн талаар мэдээлэл хийх чиглэлийн дагуу зохиогдлоо.
Сургалтад Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа, Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Т.Алтанцэцэг, Монголын олон улсын үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа, АУЭШҮТ-ийн албаны дарга М.Булган нар оролцлоо.
Сэтгэгдэл ( 3 )
Спортын салбар толгойноосоо өтсөн, хамгийн түрүүнд Бат-Эрдэнэ гээч хувалзаас салах хэрэгтэй, тэгж байж эерэг хандлага ярь
Сургалтад оролцогчид дунд дэвтэр үзэггүй хүн олон байна да. Спортын салбарынхан өөрчлөгдөхгүй болой!!!
Эсрэг талын гол дурийн этгээд эерэг хандлага яриад л, сонгууль дехсений шинж юм болов уу