Даамчид Швейцарь системээр 7 өрөг өрсөлдөнө

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Монголын хүүхдийн спортын Vll наадмын даамын төрөлд 21 аймаг, 9 дүүргийн 44 тамирчин эрэгтэй 21, эмэгтэй 23) оролцож байгаа бөгөөд нийт 7 өрөг тоглоно. Тэмцээнийг нээж Монголын даамын холбооны ерөнхийлөгч Д.Эрдэнэбилэг үг хэлж, тамирчдад амжилт хүслээ. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ОУИМ Ц.Сүхбат, Дэлхийн даамын холбооны шүүгч спортын мастер Д.Чойжилсүрэн, спортын I зэргийн тамирчин Э.Хулан, Баянхонгор аймгийн даамны холбооны тэргүүн, спортын дэд мастер Д.Түмэнжаргал, Баянхонгор аймгийн даамын холбооны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн, Баянхонгор аймгийн даамын холбооны багш Ч.Дашпэлжээ нар ажиллаж байгаа юм.

Энэ тэмцээний зохион байгуулагчаар Монголын болон аймгийн даамын холбоо, аймгийн БТСГ, нийтийн номын сан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top