САЛБАРЫН САЙД ЮНЕСКОГООС ЗОХИОН ЯВУУЛДАГ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, тус хорооны ажлын хэсгийн дарга Э.Тэмүүжин нар Азербайжан улсын Баку хотноо болж буй Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайд нарын олон улсын VII бага хуралд оролцож байна.
Нэгдсэн Үндэсний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО нь 1976 оноос уг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн хурлаар бие бялдрын боловсрол, идэвхтэй хөдөлгөөн, спортын нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө, эрүүл мэнд, боловсрол, хөгжил дэвшил, энх тайван, хүртээмжтэй байдлыг хангах чиглэлээр өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшлийн талаар мэдээлэл солилцох юм. Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, бодлогын баримт бичигт тусгах саналуудаа тусгах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга томилолтын хугацаандаа Азербайжан Улсын хамтын ажиллагааны байгууллага болон ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулейтэй уулзаж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газраас нийтийн биеийн тамир, спортын салбарт баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны хүрээнд авах арга хэмжээ, өнөөгийн болон цаашдын төлөв байдал, хамтын ажиллагааны талаар холбогдох уулзалт хийж, санал солилцоно.
Түүнчлэн энэ өдрүүдэд ЮНЕСКО-ийн Нийгэм, хүний хөгжлийн шинжлэх ухаан хариуцсан орлогч захирал Габриэла Рамос (Mrs. Gabriela Ramos, Assistant Director-General for Social and Human Sciences)-той уулзаж ЮНЕСКО-ийн “Fit for Life” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн улс орнуудын допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжүүлэлтийн туршлага, спорт дахь ёс зүйн зохицуулалт, дээд сургуульд нийтийн биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл зэрэг чиглэлээр Монгол Улсад төсөл хэрэгжүүлэх талаар олон ажил, төлөвлөж оролцож байна.
Сэтгэгдэл ( 2 )
ЦААСАН ДЭЭР ЮМ САРААЧААД Л СУУЖ БХ ШИГ БНА ДАА. \n
чөлөөт бөх 3*3 сагсан бөмбөг гээд олимпийн төрлүүд хагаралтай зөрчилтэй байхад Сайд нь чимээгүй нэр хүндээ алдахгүй гэсэн шиг хуоал цуглаан хэсээд явж байна даа