Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Майамигийн Gekko ресторанд 22:00 цагийн орчимд болсон явдлыг барууны хэвлэлүүд илүү баримттайгаар мэдээлж эхэллээ.
Энэхүү ресторанд тухайн цаг үед хөлбөмбөгийн Мэжор лигийн “Интер Майами” клубын эзэн Дэвид Бекхэм өөрийн эхнэр Викториа болон охин Харперийнхаа хамт , мөн түүний багийн шинэ тоглогч, аргентин хөлбөмбөгч Лионель Месси эхнэр Антонелла Роккуццогийнхоо хамт баяраа тэмдэглэж байжээ.
Тэр өдөр баг нь “Шарлотта”-г цомын тоглолтод хожсоны баярыг тэд хамтдаа тэмдэглэсэн гэнэ.
Gekko ресторан нь пуэрто-рико гаралтай рэппэр Bab Bunnyгийн эзэмшлийнх ажээ. Рестораны нэг хэсэгт Бекхэм болон Мессигийн гэр бүлийнхэн тэдний эсрэг талд 21 нас хүрч буй охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж буй гэр бүлийнхэн сууж таарсан бололтой. Тэр гэр бүлийнхэн хамтдаа зураг авахуулж байтал Месси рүү ойртлоо, зураг авах гэлээ хэмээн рестораны хамгаалагч нар нэгийг нь гаргаж хөөхдөө нүүрнээс нь цус гартал цохижээ.
“Би гэр бүл, эхнэртэйгээ л зураг авахуулсан юм. Энэ чинь гэр бүлийнхний уулзалт. Гэтэл гэнэт над руу дайрч, өшиглөж, нүүр рүү цохисон. Бид нар Месситэй юмуу Бекхэмтэй зураг даруулах гээгүй, тэдний зургийг авах гээгүй” хэмээн цус гартлаа зодуулсан эр ярьжээ.
Болсон явдлын бичлэг дээрээс үзвэл Викториа Бекхэм охин Харперийгаа яаралтай тусгай хамгаалалттай машинд суулгаж буй нь харагдах аж. Мөн нэгэн бүсгүй, магадгүй хохирогч эрийн эхнэр цаана нь “Наадахь чинь охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж яваа гэр бүлийн хүн. Чи яаж инээж чадаж байна аа? Менежер нь байна уу? Чи яаж ингэж чадав аа? Ямар солиотой юм бэ? Энийг заавал халах ёстой” гэж хашхирах ажээ.
Харин болсон явдлын маргааш Викториа Бекхэмийн ойрын гэх эх сурвалж хэвлэлд ярихдаа “Оройг тэд сайхан өнгөрүүлсэн. Зодоон болсон талаар маргааш нь дуулсан” гэжээ. Тэр орой Лионель Месси эхнэр Антонеллагийн хамт тус ресторанд бүжиглэж буй гэрэл зургууд хэвлэл болон сошиал орчинд тарсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Яршиг л байна. Рональдо үдийн цайндаа орохдоо зургаа даруулах гэсэн болгонтой зургаа авахуулаад гардаг пост байдаг.
Испаничууд буудчих байхаа
Үхсэн лаларын хошногууд пясда нар юу юм адилхан л хүмүүс баадаг шээдэг уйлдаг инээдэг далдагнасан долигнуур хамгаалагч пясдаг цагдаад өг