Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 3 дахь өдрийн уралдаанууд өнөөдөр /2023.08.22/ явагдаж байна.
Налайх дүүрэгт байрлах хөнгөн атлетикийн тартанан замд явагдаж буй тус тэмцээн маргааш өндөрлөнө.
Өнөөдөр бөөрөнцөг түлхэлтийн тэмцээний финалын шатны өрсөлдөөн болж, Монголын шигшээ багийн тамирчин Сүхболдын Цэрэнжамц хүрэл медаль хүртлээ.
Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөлд манайхны авч байгаа анхны медаль энэ байлаа. Баяр хүргэе.Энэ төрөлд БНХАУ-ын тамирчин алтан медаль, БНСУ-ын тамирчин мөнгөн медаль авав.
Сэтгэгдэл ( 0 )