BTS хамтлагийн V шүтэн бишрэгчдээсээ УУЧЛАЛТ хүсэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

 

Дэлхий дахинаа алдартай болсон Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн V ирэх есдүгээр сард өөрийн анхны бие даасан цомгоо худалдаанд гаргахаар болжээ. 

Түүний шүтэн бишрэгчид бие даасан цомгийг нь удаан хугацааны турш хүлээсэн. Эдгээр шүтэн бишрэгчдэдээ хандан V "Би өөрийнхөө хэмнэлээр явахыг илүүд үздэг. Энэ байдал маань заримдаа army нарын тэвчээрийг шалгадаг. Жишээ нь миний бие даасан цомог маш их хүлээлттэй байсан. Би анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ үйл явц удааширсан учраас army нараасаа уучлалт гуйх хэрэгтэй гэж бодож байна" гэжээ. 

V дэлхийн алдарт "W" сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын нүүрийг чимжээ. Уг сэтгүүлд түүний соло уран бүтээл болон хамтлагийн гишүүдийн тухай зэрэг олон сонирхолтой асуултад хариулсан ярилцлага нийтлэгдэх ажээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.180.136) 2025 оны 03 сарын 13

Just amazing.I love BTS

3  |  0
Amaraa(66.181.161.100) 2025 оны 03 сарын 13

6  |  0
(103.212.117.80) 2025 оны 03 сарын 13

V бол энэ цагийн доиог юм шүү, тэр гайхалтай авьяас чадвартай, үзэсгэлэнтэйгээс гадна төрөлхийн гүн ухаантан. Тэр маш их гадуурхал, үзэн ядалт, атаа жөтөөг даван туулж байна. маш ухаалгаар... БТС хамтлагийн нэр хүнд өсөх тусам тэднийг үзэн ядах, хооронд нь яс хаях, элдвээр гүтгэн гүжирдэх гэх мэтчилэн хэрээс хэтэрсэн зүйлүүд үргэлж болж байгаа. Гэхдээ сүүлийн үед тэд хамтлагаа иүү их санах болсон нь мэдрэгдэж байна. Тэд бусдаас илүү их ухаалаг.

43  |  4
Top