Д.Баттөр авьяастнуудыг АНГУУЧИЛНА

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

 

Айл гэрийн хойморт баяр баясгалан бэлэглэдэг "Авьяаслаг Монголчууд" шоу эргэн ирлээ...

Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн авьяастнуудыг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг өнөөдөр олон нийтэд зарласан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд сонирхолтой өөрчлөлт орсон нь олны анхаарлыг багагүй татаад байна. 

Энэ удаад адтай, авьяастай холимог тулааны тамирчин Ангууч буюу Д.Баттөр "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчээр ажиллахаар болжээ. "Ододтой бүжиглэе" шоуны анхны дугаарын ялагч болсон тэрээр шоуны уур амьсгалыг хэрхэн өөрчлөх бол? Энэхүү асуултын хариулт тун удахгүй тодорхой болох нь ээ. 

Уг шоунд мөн уртын дууч Г.Эрдэнэчимэг шүүгчээр ажиллахаар болжээ. Донж төрх, өвөрмөц хэв маягаараа олны хайрыг татсан тэрээр шоуны бас нэгэн "чимэг" болон гялалзах нь ээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.117.80) 2025 оны 03 сарын 13

Энэ нэвтрүүлгийн үзэгч багассан байх л даа. Яахав зөв л байх. Шүүгчдээ солихгүй бол хуучин нэвтрүүлгээ давтаад байгаа ч юм уу гэж бодогдсон.

1  |  0
Top