Загвар өмсөгч Ирина Шейк болон түүний экс нөхөр Брэдли Купер нарын "нүцгэн" болзооны зураг багагүй дуулиан дэгдээгээд байна.
Тэд орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагт ийнхүү хамтдаа амарч яваа зургаа нийтэлжээ. Энэ жил 37 настай Ирина Шейк, 48 настай Брэдли Купер нар дөрвөн жил хамтдаа байсны эцэст 2019 онд хоёр тийш болсон.
Супер модель Ирина Шейк хоёр долоо хоногийн өмнө NFL-ийн хамгаалагч асан 46 настай Том Брэдигийн хамтаар Лондон дахь таван одтой зочид буудлаас гарч яваад папарацид өртсөн. Харин энэ долоо хоногт экс нөхөр Брэдли Купертэй "нүцгэн" болзоо хийсэн нь олон нийтийг багагүй төөрөгдүүлээд байна.
Ирина Шейк, Том Брэди нар өнгөрөгч зургаадугаар сард анх болзооны цурхалд өртсөн. Тухайн үед Брэдли Купер Ирина Шейкийг тууштай байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд Брэдли эцэст нь санасандаа хүрсэн бололтой.
Том Брэдигийн хувьд супер модель Жизель Бюндхентэй 13 жил хамт амьдарсны эцэст 2022 оны аравдугаар сард хоёр тийш болсон бөгөөд хосууд 13 настай хүү Бенжамин, 10 настай Вивиан нарын хамт амьдардаг байжээ.
Ирина Шейк, Брэдли Купер
Том Брэди, Ирина Шейк
Сэтгэгдэл ( 2 )
Ёс суртахуун гэж( УЛ) БОЛЖЭЭ.ЗАВХРАЛ ГЭМЭЭР!!!\nУЛНЫ ХҮМҮҮС ЮМ БАЙНАА!!! УЛНЫ ЁС СУРТАХУУН!!!
Рональдогоос салсны дараа найруулагч өвгөнтэй суусан гэж шуугисан