"Спорт бол хоёр улсын хамтран ажиллах боломжтой салбар"
Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, тус хорооны ажлын хэсгийн дарга Э.Тэмүүжин нар Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригестэй хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгуулав.
Уулзалтын хүрээнд хоёр тал Монголын болоод Бүгд найрамдах Куба улсын спортын салбарт хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Манай улсын салбарын сайдын хувьд УИХ дахь Монгол Кубын парламентийн бүлгийн дарга. Ноён Хорхе Альберто Феррер Родригес Монгол Улсын Спортын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнийг Куба улсад хүрэлцэн ирж, спортын олон талт хамтын үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахыг хүслээ.
Тэд Монгол Кубын парламент хоорондын бүлгийн ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Мөн хоёр улсын их хурлын дэд дарга нарын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд Монгол Улсад Кубын боксын спортын дасгалжуулагчдыг томилон ажиллуулах, хамтрагч улсад хөгжингүй байгаа бусад спортын төрөлд хамтран ажиллах талаар хүсэлт тавилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Хаха, энэ бөхөд кубээс арай дөнгүүр хамтрагч олдоогүй л юм байх даа, хаа байсан куба, худлаа цаг нөхцөөж суухаар зайгаа тавьж өгвөл таарна