157 ам.доллароор зарсан баг нь 4.4 сая ам.долларын үнэтэй байжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 20

Францын өндөр настай эхнэр, нөхөр хоёр модоор хийсэн Африкийн багийг 157 ам.доллароор зарсныхаа дараа бодит үнэ нь 4.4 сая ам.доллар байсныг олж мэджээ.

“Inside Edition” хэвлэлд бичсэнээр, хоёр хөгшин эртний эдлэлийн худалдаачныг шүүхэд өгсөн байна. Тэд гэрээ цэвэрлэж байхдаа эл багийг олж, эртний эдлэлийн дэлгүүрт зарсан байна. Худалдаачин хоёр хөгшнөөс 157 ам.доллароор багийг нь худалдан авахыг зөвшөөрчээ. Түүнээс хойш хэдэн сарын дараа тэрхүү баг нь Габоны уугуул иргэдийн зан үйл хийхдээ хэрэглэдэг ховор баг байсныг сониноос олж мэдсэн байна. Багийг дуудлага худалдаагаар 4.4 сая ам.доллароор зарсан аж. Өөрсдийг нь мэхэлснийг мэдсэн даруйд тэд худалдаачныг шүүхэд өгчээ. Худалдаачин Африкийн урлагийн талаар ямар ч мэдлэггүй, дуудлага худалдааны үеэр багны бодит үнийг мэдсэн хэмээн мэдүүлжээ. Шүүх хоёр хөгшний нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг шийдэгдтэл худалдаачны дансыг битүүмжлээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ок(103.57.93.224) 2023 оны 10 сарын 25

Hog novshiin mongol shuuh ingej ch chadahgui archaagui atsnuud shdeeee puzda nar

1  |  2
Gir (45.154.108.18) 2023 оны 10 сарын 23

Энэ улсад шударга шүүх байна. Харин монголчууд нохойноосоо ч дор байна.

9  |  1
Top