Олимпод бэлтгэж буй тамирчдад сэтгэл зүй болон хоол зүйн баг тусална

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 10

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо болон САУЭШТ-өөс санаачилан “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжих багууд болон спорт холбоодын удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

Энэ хүрээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг олимпын наадам хүртэл дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах гурван чиглэлд үйл ажиллагаа зохион байгуулна.

Үндэсний шигшээ багийн тамирчдыг бэлтгэхэд
 

  • Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих баг
  • Спортын сэтгэл зүйчдийн баг
  • Спортын хоол зүйн баг хамтран ажиллах юм.
     

Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийг Ардын багш, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох удирдах бол Спортын сэтгэл зүйчдийн багийг Б.Золзаяа, Спортын хоол зүйн багийг С.Мөнхтуул нар удирдах юм байна.

Дээрх гурван багт нийт 17 хүн ажиллах ба Ч.Насантогтох нь монголоос олимп, дэлхийн медальтан бэлтгэн гаргах үйлст үнэтэй хувь нэмэр дасгалжуулагч юм. Харин Б.Золзаяа нь олимп, ДАШТ-нүүдэд Монголын баг тамирчдыг сэтгэл зүйчээр олон ажил ажиллассан нэгэн.

М.Мөнхтуул нь Хоолзүйн аппликейшн, платформын үүсгэн байгуулагч, мэргэжлийн эмнэлзүй спортын хоол зүйч бөгөөд “Токио-2020” зуны олимпын наадамд оролцсон баг тамирчдын хоол зүйчээр ажиллаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top