“Нүүрсний сонсгол”-ын эхний үе шат арванхоёрдугаар сарын 04-07-ны өдрүүдэд явагдсан. Уг сонсголд давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 (80.4 хувь) гэрч оролцсон байна.
Харин хоёрдугаар шатны сонсгол ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох бөгөөд уг сонсголд 300 орчим гэрч дуудлаа.
Эдгээрийн дунд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг багтсан ба түүнийг таван өдрийн сонсголд оролцох гол гэрчээр дуудаад байна.
Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт буруутгаж, цагдан хориод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 8 )
Гэрчээр орлоо гээд яахав өөрийгөө л гэмгүй гэж бурж байгаад л дуусана
Шалгаад яах юм бэ , хангалттай нотлогдсон шүү дээ !!! ЯЛЫГ нь өгөөд шууд ШОРОНД нь явуулаач дээ !!!
Цаад эзэдийг нь илчлээд өгөх л гол нь шүү дээ !!!
Хаашдаа хүнцэлээр хордуулсан нь үнэн бол, удаан амьдрахгүйн мэдээж. Үхэр буугаа тавиад л дуус. Өөр хэлэх юмгүй шүү.
Цэвэрлэгээгээ хийсэн шиг хийгээрэй. Оромдоод ард түмнийг хуурав.
Бүгдийг илчил
Хүний комментыг бүү устгаад байх.
Энэ залууг орууллаа гээд ямар ч өөрчлөлт гарахгүй.Харин Д.Бат-Эрдэнэ Х.Баттулга мэтийн хулгайчуудад эртхэн шиг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй.