Богдхан төмөр замын асуудлаар Х.Баттулга, Н.Удаанжаргал нар ГЭРЧЭЭР ДУУДАГДЛАА

А.Алиман | Zindaa.mn
2023 оны 12 сарын 11

Хоёрдугаар шатны сонсгол ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох бөгөөд уг сонсголд 300 орчим гэрч дуудлаа.

Эдгээр гэрчүүдийн дунд Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга багтжээ.

Тодруулбал, сонсголын дөрөв дэх өдөр буюу арваннхоёрдугаар сарын 21-ний Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, "Бодь-Интернэйшнл" компани, Богдхан төмөр зам, Тавантолгой нүүрс ачих логистикийн төвийн асуудлыг хэлэлцэнэ.

Уг асуудлын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Тавантолгой төмөр зам”-ын дарга асан Н.Удаанжаргал,"Бодь интернэшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра нарыг гэрчээр дуудаад байна. Сануулахад, "Тавантолгой төмөр зам”-ын дарга асан Н.Удаанжаргалыг Авлигатай тэмцэх газраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт яллагдагчаар татан шалгасан боловч, тэрбээр мөрдөн байцаалтын шатанд монголоос гарч, эргэн ирээгүй байгаа юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лапша(202.126.90.80) 2023 оны 12 сарын 15

Баттулгын оролцоогүй хулгай луйвар тендер гэж энэ Монгол улсад алга

0  |  0
иргэн(202.9.46.173) 2023 оны 12 сарын 12

гэмт хэрэгтнүүдийдэд улсын хилээр оргон зайлах боломж олгосон хүмүүст хатуу хариуцлага тооцохгүй бол бүгд зугтаад алга боллоо...хэрэг шийдэгдэхгүй... тэгээд хэрэгсэхгүй болгохыг хүлээгээд идсэн мөнгөөрөө харьд тарвалзаад хэвтэцгээж бна шүү

0  |  0
Зочин(139.5.219.94) 2023 оны 12 сарын 12

Ширэн нүүрт хулгайч нар хулгай сайн хийлээ гээд улсын Баатар болгодог тогтолцоо Монголд л бдаг байх

0  |  0
Top