Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ Аргентины шигшээ баг, АНУ-ын “Интер Майами” клубийн довтлогч Лионель Мессийг оны шилдэг хөлбөмбөгчид гардуулдаг “The Best” шагналын эзнээр тодруулжээ.
Тус шагналын төлөө “Пари Сен-Жермен” багийн довтлогч Килиан Мбаппе, “Манчестер Сити” багийн форвард Эрлинг Холанд нар мөн өрсөлдсөн байна. Үүнээс өмнө домогт Месси хоёр удаа оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард тэрбээр найм дахь “Алтан бөмбөг”-өө хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )