Инстанбулд автобус ачааны машинтай мөргөлдөж, 19 хүн гэмтжээ

2024 оны 02 сарын 02

Туркийн Истанбул хотын хойд хэсэгт зорчигч тээврийн автобус ачааны машинтай мөргөлдөж, 19 хүн гэмтэж бэртсэн байна.

“TRT Haber” телевизийн мэдээлснээр зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Ослыг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top