Украины гурван балетчин Финландад аялан тоглоод эргэж ирсэнгүй

2024 оны 03 сарын 01

Львовын дуурь, бүжгийн театрын гурван балетчин Финландад аялан тоглолт хийснийхээ дараа эх орондоо эргэж ирээгүй гэнэ.

Украины УНИАН агентлагт мэдээлснээр Финландад очоод зугтсан бүжигчид нь гоцлол балетчин Андрей Михалиха, Юлия Михалиха болон балетчин Богдан Ключник нар аж. Юлия Михалиха нь гоцлол балетчин Андрей Михалихагийн эхнэр гэнэ.

Львовын Дуурийн театр бүжигчдээ хайж эхэлжээ.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба эх орноосоо явсан хүмүүсийг гэртээ эргэж ирж, улс орноо хамгаалахад туслахыг уриалсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өёёа(66.181.191.97) 2024 оны 03 сарын 04

украйнууд тэгнэ ш дээ украйн гэж улс байхгүй болох гэж байна

2  |  0
Top