[ БИДНИЙ НЭГ ] Дэд ахлагч Н.Мөнхдөл - Хүн, төр хоёрт хуваагдсан үүрэг

2024 оны 03 сарын 18

"Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн өдөрт зориулан Төрийн албанд гурван үеэрээ хүчин зүтгэж байгаа СХД-ийн 1-р хэлтсийн Дэд ахлагч Н.Мөнхдөлийг "Бидний нэг" буландаа онцоллоо.

Түүний өвөө нь Хилийн цэрэгт Заставын дарга байсан, аав нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалахын Тасгийн дарга т.Нандин-Эрдэнэ гэж хүн бий.

Багаасаа л аавыгаа харж өссөн Н.Мөнхдөл дүрэмт хувцас угааж, гутал тослохоос авахуулаад миний цагдаа болох мөрөөдөл эхэлсэн хэмээнэ. Ээж нь төрийн алба цаг наргүй тул цагдаагийн албанд хүчин зүтгэнэ гэхэд нь ихэд дургүй байгаагаа илэрхийлж байжээ. Харин Н.Мөнхдөл аав, ээжийн эсэргүүцэлтэй нүүр тулсан тул өөрөө дур мэдэн хугацаат цэргийн албанд мордсон байна. Ингээд түүний цагдаа болох эхлэл тавигджээ. 

 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top