Төрийн ордонд эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол болж байна.
УИХ-ын гишүүд асуулт тавих үедээ эмзэглэмээр зүйлүүд байгааг гишүүд хэлж, иргэдийн зүгээс ирдэг гомдол, санал, даатгалд хамрагдаж чадахгүй байх, эмийн тасалдал үүсэх зэрэг асуудлын талаар ярилаа.
Мөн “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа талаар ярьж, эмийн тал дээр өмнө нь хэрэгжиж байсан эрхзүйн орчин амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх асуудлыг хөндлөө.
Иргэдийн зүгээс ирдэг гомдлыг төрийн байгуулллагууд хэрхэн, яаж хүлээж авч, шийдэж байна вэ, ДОХ, бэлгийн замын халдвараас сэргийлэх эмийг Эмийн бодлогын зөвлөл болон ЭМЯ жагсаалтдаа оруулаагүй, судалгаа хийгээгүй байгаа асуудлын талаар мөн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Эмийг даатгалаар олгох эмийн жагсаалтад яаж оруулдаг вэ, энэ дунд яагаад тураах эм орчихсон явж байна вэ” гэх асуултыг тавилаа.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 6 )
Эм өөрөө хяналт шалгалт өндөр төвшнөөр шалгагдаж байж орж ирэх ёстой мөртлөө бидний гааль ийм хангалттай сайн хянаж чадаж байгаа юу??? бас дээрээс нь нэмээд хэлэхэд энэ эмийн үнэ өсөж байгаа нь бол мөнгө харсан ашиг харсан хүмүүсээр төр засаг төрийн албан хаагчид дүүрчихсэн болоод л ийм байгаад байгаа тийм учраас хүмүүсээ боддог энэ бүх асуудал дунд ажиллаад үзсэн туршлагатай эмч нар аа том албан тушаалд аваачих эсвэл шийдвэр гаргах хэмжээнд байлгамаар байна аа
Энэ төр засаг яагаад ийм асуудлуудыг зохицуулж болдоггүй юм болоо !!!! дан бизнесийн мөнгө боддог хүмүүс байгаа болоод ингээд байна уу эрүүл мэнд эм гэдэг чинь өөрөө үндэсний асуудалшдээ эсвэл энэ эрүүл мэндийн салбарын хүмүүсээр бодлого гаргуулаад түүнийг н хэрэгжүүлээд явмаар байна аа
Эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн хүмүүс бодлого гаргаад энэ эмийн асуудал нийгмийн даатгалын асуудал өвчний асуудлуудыг үндсээр нь зохицуулах хэрэгтэй байна одоогийн засгийн газар бол чадахгүй дан бизнесийн хүмүүс байгаа тийм болохлээр эмийн үнэ тэнгэрт хадах нь ч арга үгүй биз
Чанаргүй эмүүдээр дүүрэн болжээ эмнэлгийн үйлчилгээ эмийн үнэ тэнгэрт хадчихсан мөртлөө хангалттай чанартай байдаггүй зүгээр энэ бүхнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна түүний тулд эрүүл мэндийн салбарын хүмүүсийн төрд байх байр суурь болон оролцоо маш чухал байндаа
эмийн үнэ тэнгэр тултал хадчихсан мөртлөө эрүүл бус эм орж ирж байгааг мэдэх боломжгүй гээд байдаг???? энэ эрүүл мэндийн тал дээр бүх зүйл маш өндөр түвшин хяналттай байх ёстой байдагшдээ энэ бүхний яагаад зохицуулж болохгүй байна вэ?? Бизнесийн хүмүүсээр төр засаг бүрдчихсэн болохлээр ийм байгаад байна уу тийм бол эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд оруулах хэрэгтэй.
Mash zov asiudal hondo bna