Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол болж байна.
Үдээс өмнө болсон эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр элэгний B, D вирустэй хүмүүсийн төлөөлөл болох иргэн н.Буянтогтох “Иргэд эрүүл мэндийнхээ төлөө төрөөс, Эрүүл мэндийн яамнаас гуйдаг зарчимд орчихлоо. Элэгний D, B вирусээр өвчилсөн иргэд амиа алдаж байна” гэлээ.
Элэгний өвчлөлөөр жилд 5400, сард 450, өдөрт 15 хүн нас барж байна гэсэн тоо байдаг аж. Уг вирусийн эсрэг хэрэглэдэг Vicure (Entecavir) эмийг эмийн сангуудаар 15 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан ч энэ жилээс даатгалд оруулж, 45 мянган төгрөг болгожээ. Энэ нь чанаргүй, хямд эмийг хүчээр даатгалд оруулж, үнэтэй болгон, ашиг олж байна гэж иргэд хардаж байгаа аж.
Иргэн н.Буянтогтох “Элэгний В, Д вирустэй иргэд энэ эмийг 10 жил хэрэглэх шаардлагатай байдаг. Гэвч энэ эмийг хэрэглээд эдгэрч, вирус нь дарагдаж байна уу гэвэл үгүй. Хавдар, хатуурлаас сэргийлж байна уу гэвэл үгүй. Миний хувьд энэ эмийг 2014 оноос хойш 10 жил уусан. Гэтэл циррозын шатанд орчихсон” хэмээн учирлалаа.
Нээлттэй сонсгол үргэлжилж байна.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )