Хорт хавдрын эмчилгээг 100 хувь даатгалаар хийх шийдвэрээс ухрах байдал байна гэв

2024 оны 04 сарын 15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна.

Үдээс өмнөх сонсголын үеэр “Наран ижий заяа" хавдрыг даван туулагчдын холбооны төлөөлөл н.Ариунаа хорт хавдрын эмчилгээг 2021 оноос 100 хувь даатгалаар хийлгэх болсон ч түүнээсээ ухрах байдал байгааг ярьсан юм. Тэрбээр “Би хоёр жил гаруй эмийн агентлаг, Эрүүл мэндийн яаманд хандаж, эмчилгээ үйлчилгээг даатгалд оруулах гэж явсан. Бүтэн хоёр жил хөөцөлдөж байж арай гэж даатгалд оруултал тариа нь хасагдаж орж ирсэн. Энэ тариа 1.7 сая төгрөгийн үнэтэй. Таван жилийн хугацаатай уудаг хөхний хавдрын эсрэг эм уух гэхээр олдохгүй байна. Эмийн сангуудаас хайгаад олдохгүй байна” гэлээ.

Түүний ярьснаар хавдрыг яс руу үсэрхийлэхээс сэргийлдэг эмийг мөн хөнгөлөлттэй эмэнд оруулж өгөөгүй гэнэ. Уг үнэтэй эмтэй холбоотой, эмийн хэрэгслийн агентлагаас гаргаж буй шийдвэр маш хүндрэлтэй байгааг иргэд учирлажээ.

ШУУД ҮЗЭХ:

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top