ЗАСАГ | Нэг эх үүсвэрээс эм, бэлдмэл худалдаж авах журам баталлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
46 минутын өмнө

Эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг Засгийн газраас баталлаа.

Ингэснээр ДЭМБ болон бусад олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн гадаад үйлдвэрлэгчээс  зайлшгүй шаардлагатай эм, бэлдмэл худалдан авах боломжтой болох юм. Нэг эх үүсвэрээс худалдан авахын давуу тал нь бөөний үнийн хөнгөлөлт эдлэх, төсөв хэмнэх, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай улс орнуудаас харьцангуй хямд үнээр авах, зах зээлд эмийн тасалдал үүсэхгүй байх зэрэг олон давуу талтай аж.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлэхдээ “Олон улсын байгууллага болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн гадаад үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм, 4 нэрийн гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX факторыг худалдан авснаар улсын төсвөөс 3.15 тэрбумын хэмнэлт хийж, 10+1 хувийн ашигтай худалдан авалт хийлээ” гэсэн юм.

Энэхүү журам нь чанаргүй болон хуурамч эмээс сэргийлэх, эмийн үнийн өсөлтийг бууруулах чадвартай гэдгийг Эрүүл мэндийн сайд онцолсон байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жагаа(118.221.147.99) 28 минутын өмнө

Хятдын засаг иргэдээ гадаадад гаргахгүй болж иргэдийнхээ паспортыг хураах, гадаад аялахыг хүртэл хорьдог болж. Хятдууд орж ирвэл хятад руу нь буцаах хэрэгтэй. Эдийн засаг нийгэм маш их хордож муудсанаас хүмүүс нь гадаадад гарч байгаагаас болж гаргахгүй барьдаг болсон бололтой

0  |  0
Top