МҮОХ, Монгол – Францын төвөөс спорт, олимпизм, “Парис 2024” Олимпын наадам, Франц хэл, соёлыг сурталчлах цуврал арга хэмжээнүүдийг өрнүүлж байгаа билээ.
Үүний хүрээнд МҮОХ, Монгол - Францын төв, Монголын паралимпын хорооноос хамтран “Парис 2024” Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдсэнийг тохиолдуулан баг тамирчдын дунд нөхөрсөг асуулт хариултын тэмцээн зохион явууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцон “Парис 2024” Олимп, Паралимпын олон эрх хүртэхийг ерөөж, баг тамирчдад амжилт хүсэв.
Нөхөрсөг тэмцээнээр Парисын Олимпын тухай мэдээлэл хүргэж, Франц хэл, соёлын мэдлэгийг хөгжөөнт байдлаар хүртээсэн нь онцлог байв.
Сэтгэгдэл ( 0 )