Пара бочигийн тамирчид олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 15

Финлянд улсын Лахти хотод пара бочигийн “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох тэмцээн тавдугаар сарын 9-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Алтанхундага, Л.Очгэрэл нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө.

Тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртсэн бол ВС2 ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ирмүүн хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Д.Дагмидмаа ВС2 төрөлд анхны тэмцээндээ оролцжээ. Пара бочигийн спорт манай улсад 2017 онд анх үүсэн байгуулагдаж байсан бөгөөд үүнээс өмнө олон улсын тэмцээн уралдаанаас монгол тамирчин медаль хүртэж байгаагүй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top